Танилцуулга

ОРЧЛОН Сургууль Цэцэрлэгийн Цогцолбор Боловсрол Сургалтын Байгууллага нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлж, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, улмаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын үндэсний технологийг боловсруулж, хэрэгжүүлэх тал дээр Орчлон сургууль ямагт тэргүүлэх эгнээнд ажилладаг.

Манай сургууль “Дэлхийн монгол иргэнийг бэлтгэнэ” уриатай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хүүхдийн мэдлэг боловсролыг чухалчлахаас гадна амьдрах чадварт суралцах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Монтессори хөтөлбөр
  • Кембрижийн ОУ-ын хөтөлбөр
  • Үндэсний хөтөлбөр
  • Зүрх сэтгэлийн боловсрол, нийгэмшихүй, зөв хандлага төлөвшилтэй иргэн болгох цогц SEL хөтөлбөр
  • Эрүүл зөв амьдрах хэвшил олгох хөтөлбөр
    • Эрүүл мэндийн боловсрол
    • Ус уух хэвшил
    • Эрүүл зөв, зохистой хооллолт
    • Амаа тогтмол зайлах, гар угаалт
    • Хөдөлгөөнт дасгал
    • Эрчим хүч, усны хэмнэлттэй хэрэглээ
    • Хог хаягдлыг багасгах, хэмнэлт хийх, дахин боловсруулах
    • Ногоон орчинг бий болгох Хүрээлэн буй орчин байгал дэлхийгээ хайрлах

Түүх

Орчлон сургууль нь 2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын анхны Олон Улсын Сургуулиудын нэг билээ. Орчлонгийн түүх.

Сүүлд нэмсэн мэдээ

Бидний сүүлд нэмсэн мэдээг унших бол, Энд дар