Орчлон цогцолбор
Орчлон Олон Улсын Сургууль 14 дэх хичээлийн жилдээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 1040 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн хичээл сургалтын 15,377м2 талбайтай байрыг ашиглалтанд орууллаа.

Сургуулийн шинэ барилгыг MCS группын хөрөнгө оруулалтаар, MCS Проперти компаны менежментээр, Суруга Монгол компани гүйцэтгэсэн. Атриум гарган түүнийгээ хүрээлэн анги танхимууд байрлуулсан нь барууны дунд сургуулиудын жишиг болсон архитектур шийдэлтэй. Энэ шийдэл нь сургуулийн дотор байгалийн гэрлийг илүү тусгадаг давуу талтай. Сургуулийн барилгыг барьж байгуулахад сурагчдын аюулгүй байдал, суралцахад таатай орчныг цогцоор шийдэж өгөхөд хамгийн их анхаарсан юм. Олон улсын стандартад нийцсэн 162 үзэгчдийн суудалтай Спорт цогцолбор, 250 хүүхэд 1 ээлжинд хооллох боломжтой хоолны заал, 250 хүний суудалтай урлаг заал, 50м урттай 3 зам бүхий усан сан, гадна тайлбайн сагсны шийд, 100м гүйлтийн зам, гадна дотно хүүхдийн тоглоомын талбай бүхий цогцолбор юм.