Чанарын бодлого

Үндэсний болон Олон улсын цогц хөтөлбөрөөр хүүхэд бүрийг хөгжүүлж, зөв хандалга төлөвшилтэй Дэлхийн Монгол иргэдийг бэлтгэхдээ дараах бодлгыг барьж ажиллана.

  1. Байгууллагын зорилго, зорилт, төлөвлөлтийг Олон Улсын чанарын удирдлагын тогтолцооны (ISO 9001) стандарт болон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, CAIE-ийн дүрэм журмын дагуу хэрэгжилтийг хангаж ажиллана.
  2. Багшлах хүний нөөцийг PDQ төслийн хүрээнд тасралтгүй бэлтгэх замаар чанартай боловсрол олгоно.
  3. Эрүүл, аюулгүй, тав тухтай орчинг хөгжүүлж эрсдэлд тулгуурласан дотоодын хяналтын тогтолцоог сайжруулна.
  4. Хувьсан өөрчлөгдөх хэрэглэгчийн шаардлага, байгуулллагын гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөлөлд дүн шинжилгээ хийж өгөгдөлд суурилсан шийдвэр, шийдэл боловсруулан чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулах замаар байгууллагын төгөлдөршлийг хангаж ажиллана.

ОРЧЛОН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР

БСБ-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д. БАТМӨНХ