2011 он


2010 оны 7 сарын 26-30-ны хооронд БНСУ-ын Инчон хотноо Олон улсын математикийн олимпиад зохион байгуулагдсан бөгөөд уг нэр хүндтэй олимпиадад манай сургуулийн багш сурагчид өндөр амжилттай оролцоод ирлээ. Манай багш сурагчид Хятад, Солонгос, Иран, Болгар, Австрали, Кипр, Канад, Мексик гэх мэтийн 26 улсын 700 гаруй сурагч№тай  өрсөлдөн оюун ухаан эрдэм мэдлэгээ сорьсон байна. Багийн төрлөөр Ц.Баяраа багштай  баг бага насны ангилалд  2-р байр эзэлж мөнгөн медалийн эзэд болсон сайхан амжилтыг үзүүлэн, хувийн амжилтаар 6а ангийн сурагч О. Бодрол хүрэл медаль, З.Батзориг тусгай байрыг тус тус хүртжээ. Орчлон сургуулийн сурагчид Олон Улсын Бүрэн дунд боловсролын гэрчилгээний амжилт чанар ахиж  2 сурагч ОнцСайн үнэмлэхийн эзэд боллоо. 

2010 оны 10 сар: Орчлон сургууль Кембрижийн хөтөлбөрийг Бага боловсрол, Суурь боловсрол, Бүрэн дунд боловсрол, Ахисан шатны А левелийн хөтөлбөрүүдийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж байгааг Кембрижийн Их Сургуулийн Олон улсын боловсролын үнэлгээний сургууль үнэлж  Кембрижийн Олон Улсын Сургуулийн Статусыг олголоо.  Ийнхүү Орчлон сургууль маань 10 жилийн ойн босгон дээрээ Монгол улсдаа Монгол менежменттэй анхны олон улсын сургууль боллоо. 

Дунд боловсролын сурагчдад тэтгэлэг олголоо. Монгол улсын тэргүүлэгч компаниудын нэг болох Энержи Ресорс компаний зүгээс оюун ухаан, эрдэм мэдлэг, хөдөлмөрч чадвараараа шалгарсан  9 сурагчдад олон улсын жишиг боловсролыг өөрийн эх орондоо, Орчлон сургуульд эзэмших боломж олгож 100 хувийн тэтгэлэг олгож байгаа бол Орчлон сургууль 5 сурагчдад 50-иас 100 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх боллоо. 
Монтессори сургалттай Орчлон цэцэрлэгийн үйл ажиллагаа Улаанбаатар хотын удирдлагын үнэлгээг авч НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ боллоо. 

Орчлон спорт клуб нь хүн ардын эрүүл мэндийг дэмжиж, тамирчдын амжилт бүтээлд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Монгол улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Биеийн Тамир Спортын Газраас өндрөөр үнэлэн – “ХҮН АРДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН НАЙДВАРТАЙ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” батламжаар шагналаа. Орчлон спорт клубын дасгалжуулагч болон биеийн тамирын багш Туяа, Энхболд нар “СПОРТЫН МАСТЕР” цол хүртлээ. 

Олон улсын топ их сургуулиудад элсэх шалгууруудаас хамгийн нэр хүндтэй, бүрэн дунд боловсролын АЛТАН СТАНДАРТ гэж үнэлэгддэг А ЛЕВЕЛИЙН ДИПЛОМЫН СУРГАЛТ – ыг 11-р ангидаа эхлүүллээ. 

Орчлон сургууль цэцэрлэг энэ хичээлийн жилээс ЭРҮҮЛ, ЗОХИСТОЙ ХООЛООР үйлчилж сурагч, багш ажилчдын маань хоолны хэвшил, эрүүл мэндэд эерэг өөрчлөлт гарж байна. Цаашид эрүүд зохистой хоолны хэвшил боловсрол нь 21-р зууны иргэний эзэмших ёстой хамгийн чухал боловсрол гэдэг үүднээс цэцэрлэгээсээ эхлээд 12 –р ангиа төгсөтлөө эрүүл мэндийн боловсролын хичээлийн хүрээнд зөв зохистой хооллолтын мэдлэг боловсролыг олгож Орчлон сургууль үүгээрээ Монголын боловсролын салбарт бас нэг том шинэчлэлийн түүчээ болоод байна.  

2011 онд Орчлон сургууль Эко сургууль болох зорилгынхоо хүрээнд Эх дэлхийн өдрийг 4 сарын 22-ны өдөр Дэлхийн 175 улс оронтой хөл нийлүүлэн тэмдэглэж Орчлон сургуулийн хүүхдүүдийн байгаль орчноо хайрлах цэвэр нямбай байх, эрүүл зөв хэвшил эзэмших эерэг өөрчлөлтүүд эхлээд байна.  

Олон улсын топ их сургуулиудад элсэх шалгууруудаас хамгийн нэр хүндтэй, бүрэн дунд боловсролын АЛТАН СТАНДАРТ гэж үнэлэгддэг А ЛЕВЕЛИЙН ДИПЛОМЫН СУРГАЛТ – ын 2 жилийн хөтөлбөрөө 11-р ангидаа амжилттай эхлүүлж одоогоор 17 сурагч Монголын анхны А левелийн дипломын эзэд болохоор чармайлан хичээж байна.

Кембрижийн Бага боловсролын хөтөлбөрөөр хичээллэсэн 5-р ангийн 56 сурагч маань Кембрижийн Олон улсын Математик, Байгалийн Ухаан, Англи хэлний шалгалтуудаа амжилттай өглөө. Математикийн шалгалтын дундаж оноо дээд оноо болох 6 гаас 4.05 байгаа нь олон улсын дунджаас өндөр байж Орчлон сургуулийн чансааг харууллаа. 
Кембрижийн суурь боловсролын хөтөлбөрөөр хичээллэсэн 8-р ангийн 47 сурагч маань Математикийн  дундаж оноо 5.5_6; Байгалийн Ухааны 4.1_6; Англи хэлний 2.2_6  үзүүлэлтүүдээрээ мөн л олон улсын дунджаас өндөр амжилтуудыг гаргалаа. 

10-р ангийн нийт 43 сурагч Олон Улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох хөтөлбөр (IGCSE) –өөр   хичээллэж сурагчдын маань сурлагын амжилт чанар улам ахиж Орчлон сургуулийн  хэрэгжүүлж буй Кембрижийн хөтөлбөрийн үр дүн тогтвортой, чанартай, ахицтай байгааг илэрхийлж байна. Тухайлбал, Хятад хэлний шалгалтанд 100 хувь ‘D’ гээс дээш үнэлгээ авсан ба 5 сурагч A*, 16 сурагч А үнэлгээ авсан бол  Математикийн хичээлээр 19 сурагч А* болон А үнэлгээ авлаа. 

2011 оны зун Орчлон сургуулийн 9Б ангийн сурагч Ш.Золбаяр Индонез улсын Бали хотод болсон Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ. 

Орчлон сургууль Их Британи Умард Ирландын St Giles International (Сейнт Жайлс Интернешнл) –ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч болж 2012 оны Их Британид Орчлон сургуулийн 25 сурагч 3 багшийн хамт англи хэлний сургалт зууны кемпед явах гэж байна. 2010 он
Монголын сургуулиудаас анх 2008 онд Кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын хөтөлбөрөөр сургалтаа явуулж эхэлсэн Орчлон сургууль 2010 оны 3-н сарын 10-ны өдөр 5-11 насны сурагчдад зориулсан Кембрижийн Олон улсын Бага боловсролын хөтөлбөрийн дагуу сургалт явуулах эрх авлаа. Ингэснээр Орчлон сургууль 6-18 насны сурагчдад зориулсан 12 жилийн сургалтын бүрэн шаталсан Олон улсын хөтөлбөртэй сургууль боллоо.

2009 он
2008-2009 оны хичээлийн жилээс 6,7,8-р анги Check Point хөтөлбөр, 9,10-р ангиуд International General Certificate of Secondary Education хөтөлбөрт хамрагдлаа. 10-р ангийн 15 хүүхэд IGCSE-ын 8 хичээлээр 15 төрлийн шалгалтыг өгөөд байна. 11-р ангийн төгсөгчид маань Монголын их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтыг маш өндөр амжилттай өглөө. 18 сурагч Англи хэл дээр 800 оноо, 2 сурагч Математик дээр 800 оноо, Биологи дээр 1 сурагч 797 оноо гэх мэт.

2008 он


2008 оны 2 сарын 1-нд БСШУЯ-наас Орчлон сургуулийг “ Улсын тэргүүний сургууль “-иар батламжлав.
3 сарын 25-наас 4 сарын 4-нд БНХАУ-ын Бээжин хотын Олон улсын дунд сургуулиудын туршлагыг судлах DynEd компанийн Бээжин дэх салбарын үйл ажиллагаатай танилцахаар 13 багшийн бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиж ажиллав.
3 сарын 10-нд Орчлон цэцэрлэг албан ёсны Монтессори сургалттай цэцэрлэг болов.
5 сарын 27-нд CIE-ийн Азийн бүсийн экспертүүд ирж Орчлон сургуулийн сургалтын орчин, багшлах боловсон хүчний хүрээнд ОУ-ын Кембриджийн сургалтыг явуулах боломжийн талаар хяналт дүгнэлт хийв.
6 сарын 11-нээс 8 сарын 11 хүртэл Сингапур улсад 3 багшийг англи хэлний 45 хоногийн сургалтанд хамруулав.
6 сарын 18-нд Дүүрэг, хот, улсын олимпиад уралдаанаас манай сурагчдаас 33 алт, 29 мөнгө, 47 хүрэл медаль, 21 шагналт байранд тус тус шалгарч нийт 130 шагналтнууд тодорчээ.
7 сарын 10-нд Кембриджийн ОУ-ын Төв /Cambridge International Centre/-ийн эрх авав. Олон улсын дунд боловсролын эхний жилүүдийн үр дүнгийн хяналт хийх Cambridge Checkpoint, Олон улсын суурь боловсролын гэрчилгээ олгох IGCSE, Олон улсын ахлах сургуулийн гүнзгийрүүлсэн болон ердийн түвшний сургалт явуулж гэрчилгээ олгох Cambridge A/AS level зэрэг олон улсын нэр хүнд бүхий хөтөлбөрүүдийн дагуу сургалт явуулах, шалгалт авах эрх авав.

2007 он


2007-2008 оны хичээлийн жилийг Сургуулийн Менежментийн багаас “ Эцэг эхтэй хамтран ажиллах жил” болгон зарлав.
2007 оны 8 сарын 25-нд Орчлон сургуулийн Б байр, цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулж, улсын комиссд хүлээлгэж өгөв.
9 сарын 1-нд Сургуулийн гадаах, доторх орчныг камерийн хяналтын системтэй болгов.
9 сарын 17-18-нд “ Бага дунд боловсролын шинэчлэл “ олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.
9 сарын 20-нд АНУ-ын DynEd компаний англи хэлний сургалын интерактив программыг сургалтандаа нэвтрүүлэхээр болж манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа эхлэв.
12 сарын 1-нд АНУ-ын ЕТS буюу English Testing Service байгууллагын харъяа ТОЭФЛ-ийн Шалгалтын төвийн эрх авав.
2006 он


2006 оны 2-р сарын 6-нд Нийслэл болон СБД-ийн анхны тэргүүний хувийн хэвшлийн дунд сургуулиар өргөмжлөгдөв. 2006 онд эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар өргөмжлөгдөв. 5-р сарын 5-7-нд байгалийн ухааны анхдугаар олимпиадыг монгол хэл дээр зохион байгуулсан нь уламжлал болов. 6-р сарын 12-30-нд БНХАУ-ын Бээжин хотын олон улсын “Лимай” дунд сургууль дээр анхны зуны сургалтыг зохион байгуулав. 2005-2006 оны хичээлийн жилд “Орчлон” сургуулийн сурагчид дүүрэг, хот, улсын хэмжээний олимпиад, уралдаанаас 18 алт, 16 мөнгө, 23 хүрэл медаль, 26 шагналт байр авав. 6. 8-р сарын 25-нд сургуулийн өргөтгөл ба цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол хийв. 
10-р сарын 27-нд МХТҮГ-аас “Орчлон” сургуулийг “Хүүхдийг дээдлэгч байгууллага”–аар өргөмжлөв. 
10-р сарын 27-нд “Орчлон” дунд сургуулийн 5 жилийн ойн арга хэмжээ Нийслэл хотын “River sounds” диско клубт болов. 
Бразил улсын Сао Пауло хотод зохион байгуулагдсан олон улсын өсвөр үеийн “Science”-ийн олимпиадаас Д.Ононсайхан багшийн бэлтгэсэн 10-р ангийн сурагч Э.Билгүүдэй хүрэл медаль авчрав. 
2006-2007 оны хичээлийн жилээс суралцагсдын үнэлгээний системийг хэрэглээний программ болгож, веб сайттайгаа холбосноор электрон сургуулийн эхлэлийг тавив. 
2005 он


2-р сарын 12-22-нд тус сургуулийн удирдлагын бүрэлдэхүүн Сингапур улсын олон улсын бага, дунд, ахлах, дээд сургуулиудын бүтэц, зохион байгуулалттай газар дээр нь очиж танилцав. 
4-р сарын 16-нд байгалийн ухааны улсын анхдугаар олимпиадыг англи хэл дээр зохион байгуулснаар уламжлалт ажил болов. 
6-р сарын 18-28-нд 15 хүний бүрэлдэхүүнтэй багш нарын төлөөлөгчид БНХАУ-ын Жин Шан, Лимай, Рен Миний олон улсын сургуулиудын сургалтын орчинтой газар дээр нь очиж танилцав. 
2004-2005 оны хичээлийн жилд “Орчлон” сургуулийн сурагчид дүүрэг, хот, улсын хэмжээний олимпиад, уралдаанаас 15 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль, 3 шагналт байр авав. 
2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн “Орчлон” сургуулийн сурагчид дүрэмт хувцастай болов. 
5-р сарын 27-нд “Орчлон” цэцэрлэгийг байгуулах тухай СБД-ийн засаг даргын захирамж гарч, 9-р сарын 1-нд нээлтээ хийв. 
4-р сарын 28-нд бассейн, спорт заал бүхий спорт цогцолборыг ашиглалтанд оруулж улсын бүртгэлийн гэрчилгээтэй болов. 
2005 онд Magic PR agensy, magic studio-оос явуулсан нийт ард түмний санал асуулгаар боловсролын салбарын “Mongolian TOP” байгууллагаар шалгарав. 
2005 онд БСШУЯ, Монголын Сурагчдын Холбооноос “Орчлон” сургуулийг хоёр дахь удаагаа “Хүүхдэд ээлтэй байгууллага-аар өргөмжлөв. 
11-р сарын 26-нд MCS группын урлагийн наадмын тэргүүн байрын шагнал авав. 
2004 он


2004 онд МЗХ-оос зохион байгуулдаг “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн улсын наадамд (ХХ) анх удаагаа оролцов. 2004 онд MCS группын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй багш нарын баг амжилттай оролцож хүрэл медалийн эзэд болов. “Хариу нэхээгүй тус” хандивын хөдөлгөөнийг Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургууль дээр анх удаа санаачлан зохион байгуулснаар уламжлалт ажил болов. Хувийн хэвшлийн сургууль үүсэн байгуулагдсан 10 жилийн түүхэнд анх удаагаа Нийслэлийн тэргүүний сургуулиар шалгарав. Монгол улсын “Шилдэг менежменттэй сургууль”-ийн батламж гардав. 
2003-2004 оны хичээлийн жилд “Орчлон” сургуулийн сурагчид дүүрэг, хот, улсын хэмжээний олимпиад, уралдаанаас 10 алт, 5 мөнгө, 9 хүрэл медаль, 1 шагналт байр авав. 
4-р сард Нийслэлийн ТТО-ыг ивээн тэтгэж, сургууль дээрээ зохион байгуулав. 
8-р сарын 3-нд “Орчлон” дунд сургуулийг “ЕБС-ийн 12 жилийн бүтэц” төслийн туршилт, судалгаа шинжилгээ явуулах түшиц сургуулиар сонгон ажиллуулах НБГ-ын дарга М.Лхан-Аажавын тушаал гарлаа.
11-р сарын 27-нд “Орчлон” сургуулийг БСШУЯ, Монголын Сурагчдын Холбооноос “Хүүхдэд ээлтэй сургууль”-иар өргөмжлөв. 
2003 он


2003 онд Нийслэлийн “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”-аар өргөмжлөгдөв. 
“Оюуны хөгжлийг эрхэмлэгч байгууллага”-аар батламжлагдав. 
3-р сард НБГ, АНУ-ын ЭСЯ-тай хамтран “АНУ-ыг хэн сайн мэдэх вэ? англи хэлний олимпиадыг анх удаа зохион байгуулсан нь хойшид уламжлал болов. 
2002-2003 оны хичээлийн жилд “Орчлон” сургуулийн сурагчид дүүрэг, хот, улсын хэмжээний олимпиад, уралдаанаас 4 алт, 6 мөнгө, 9 хүрэл медаль, 4 шагналт байр авав. 
2003 оны намар олон улсын хот хоорондын математикийн олимпиадыг ивээн тэтгэж, сургууль дээрээ зохион байгуулав. 
11-р сарын 14-нд Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди “Орчлон” сургуульд зочлов. 
2002 он


2002 оны 4-р сарын 1-нд “Орчлон” дунд сургуулийн хичээлийн байр ашиглалтанд орж хүндэтгэлийн шугам жагсаал хийв. 2002.09.01-2004.11.01 хүртэлх хугацаанд “Сурагчийн үдийн хоол” төслийг ШУТИС-ийн Хүнс-биотехнологийн сургуультай хамтарч хэрэгжүүлсэн бөгөөд уг төсөл нь ШУТИС-ийн 2004 оны бүтээлийн үзэсгэлэнгээс хүрэл медаль хүртсэн юм. 2001-2002 оны хичээлийн жилд “Орчлон” сургуулийн сурагчид дүүрэг, хот, улсын хэмжээний олимпиад, уралдаанаас 2 алт, 4 хүрэл медаль авав. 
2001 он


2001 оны 5-р сард “Орчлон” дунд сургуулийн шав тавих ёслол болов. 5-р сарын 8-нд анхны Багш нарын Зөвлөлийн хурал, семинар MCS-Holding-ийн 502 тоот өрөөнд болов. 5-р сарын 18-наас нийслэлийн 10 жилийн лаборатори 1-р дунд сургуулийн хурлын зааланд элсэгчдийг бүртгэх ажил эхлэв. 
6-р сарын 11-нд “Орчлон” дунд сургуулийг байгуулах тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар 2001/260 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ авав. 
9-р сарын 1-нд анхныхаа хичээлийн шинэ жилийн нээлтийг МУИС-ийн хичээлийн III байранд 1-8-р ангийн 183 сурагч, 23 багш, ажилтантайгаар хийв. 
11-р сарын 16-нд “Орчлон” дунд сургууль Монголын Хувийн Хэвшлийн Бага, Дунд Сургуулиудын Холбоонд гишүүнээр элслээ.