2001
Анхны хичээлийн шинэ жилийг МУИС-ийн хичээлийн III байранд 1-8р ангийн 183 сурагч, 23 багш, ажилтантайгаа нээв.
2002
Орчлон дунд сургуулийн хичээлийн байр 4-р сарын 1-д ашиглалтад оров. ШУТИС-тай хамтран Үдийн хоол хөтөлбөрийг хамтран зохион байгуулав.
2003
Хэрэглэгчдийн таашаалд нийцсан харилцагч, Оюуны хөгжлийг дэмжигч байгууллагаар өргөмжлөв.
2004
"Хувийн хэвшлийн Нийслэлийн Тэргүүний Сургууль"
"Хүүхдэд ээлтэй сургууль" -иар шалгарав.
2005
Орчлон цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхлэв. Нийслэлийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгарав.
2006
Цахим үнэлгээний системтэй болов. Сүхбаатар дүүргийн Тэргүүний сургуулиар шалгарав. Хүүхдийн төлөө үндэсний газраас "Хүүхдийг дээдлэгч байгууллага" -аар өргөмжлөв. Сурагчийн дүрэмт хувцастай болов.
2007
Усан бассейн, спорт цогцолбор үүдээ нээлээ. Сургуулийн өргөтгөл "Б" байр ашиглалтад оров. Улсын тэргүүний сургуулиар шалгарав.
2008
Кембриджийн Олон Улсын Төв / Cambridge International Centre /-ийн эрх авав. БСШУЯ-с Нийслэлийн Шилдэг сургуулиар тодруулав.
2009
БСШУЯ-ын дахин "Хүүхэдэд ээлтэй сургууль"-иар өргөмжлөв. Амьдрах ухааны сургалтыг эхлүүлэв.
2010
Кембридж Олон Улсын Бага боловсролын хөтөлбөрийн эрх авав. Орчлон цэцэрлэг Нийслэлийн шилдэг цэцэрлэгээр тодоров.
2011
Кембриджийн Олон Улсын A level-н эрх авав. Орчлон спорт клубыг Нийслэлийн БТСГ-аас Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар тодоруулав.
2012
Орчлон цэцэрлэг албан ёсоор Монтессри сургалттай цэцэрлэгийн эрх авч, гишүүнээр элсэв. PSAT шалгалтын төв болов. School bus үйлчилгээг эхлүүлэв.
2013
Олон Улсын Математикын олимпиадаас мөнгөн медаль.
Олон Улсын Физикийн олимпиадаас хүрэл медаль авав.
2014
Хан-Уул дүүрэгт Орчлон 2 цогцолбор нээлтээ хийв.
2015
Bloomberg Awards-с Боловсролын шилдэг байгууллагаар тодруулав.
2016
European Council of International School (ECIS) буюу Европын Олон Улсын сургуулиудын холбоонд гишүүнээр элсэн оров. EBSCO цахим мэдээлэллийн судалгааны санг ашиглаж эхлэв.
2017
Cambridge PDQ багш хөгжлийн төвийн гэрчилгээтэй боллоо.
2017
Cambridge PDQ багш хөгжлийн төвийн гэрчилгээтэй боллоо.
2018
Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүллээ.
2019
Дэлхийн шилдэг сурагчидттай боллоо.
Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь баярын өдрөөр Төрийн дээд одон, медалиар шагнагдсан багш нартаа халуун баяр хүргэе!
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 10-р сарын 10-ны энэ өдрийг “Сэтгэцийн эрүүл мэндийг дэлхий нийтийн гол сэдвүүдийн нэг болгох нь ” уриатайгаар Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон зарлажээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 10-р сарын 10-ны энэ өдрийг "Сэтгэцийн эрүүл мэндийг дэлхий нийтийн гол сэдвүүдийн нэг болгох нь " уриатайгаар Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон зарлажээ. Дэлхий нийтээр энэ асуудалд анхаарлаа хандуулах, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хувь хүн бүр өөрийн сэтгэцийн эрүүл ахуйгаа сахин хамгаалахад чиглэгдсэн зөвлөмж, туслалцаагаар эргэн тойрноо хангах өдөр юм.Орчлон цогцолборын хувьд багш ажилтнууддаа болон суралцагчдад сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг олгох ажлыг нэгдсэн бодлогоор дэмжсээр ирсэн бөгөөд Social-Emotional-Ethical-Learning (SEEL) & Personal-Social-Health-Economic education (PSHE) хичээлүүд, боловсролын сэтгэл зүйчийн яриа, ганцаарчилсан зөвлөгөө тусламж өгөх үйлчилгээг тогтмолжуулж ирлээ. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчдыг ч шаардлагатай мэдээ мэдээлэл болон танхим, цахимын сургалтуудаар тогтмол хангаж байна.Стрессээс үүдэлтэй бие махбодийн өөрчлөлт, дэлгэцийн хамаарал, бухимдал, уур уцаар, сэтгэл мэдрэмжээ таниагүйтэй холбоотой үүсэн гарч буй харилцааны асуудал гээд маш олон тооны бэрхшээл хүн бүрийн өдөр тутмын амьдралд тулгарч байна. Энэ бүхнийг шийдвэрлэх, хүндрэлээс сэргийлэх арга бол хувь хүн бүр Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч сэтгэл зүйн тогтвортой байдлаа хадгалан хамгаалах энгийн аргуудад суралцах, гэр бүл, ажлын орчинд эерэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд оролцох, сурагч шавь нарынхаа сэтгэл зүйг хүндлэн анхаарч, зөв дадалд сургах явдал юм.Сэтгэл амар амгалан, эрүүл дадалтай, аз жаргалтай амьдралын төлөө хамтдаа!
Орчлон ахлах сургуулийн консулар багш нарын жил болгон зохион байгуулдаг төгсөх 12р ангийн сурагчид болон эцэг эх асран хамгаалагч нарт зориулсан
Орчлон ахлах сургуулийн консулар багш нарын жил болгон зохион байгуулдаг төгсөх 12р ангийн сурагчид болон эцэг эх асран хамгаалагч нарт зориулсан Coffee Hours with the Counselors өглөөний уулзалт энэ долоо хоногийн баасан гарагаас эхлэх гэж байна. 4 долоо хоногийн турш баасан гараг бүрийн өглөө 7 цагт та хүрэлцэн ирж АНУ, Канад, Их Британи, Австрали болон Азийн орнуудын их дээд сургуулиудын талаарх мэдээллийг консулар багш нараас авах боломжтой юм.