FAQs

Элсэлт

Орчлон ОУ-ын сургуулийн элсэлт нь үндсэн болон нэмэлт гэсэн 2 төрлөөс бүрдэнэ. Та цахим элсэлтийн хүсэлтээ бүрэн гаргаснаар сургалтын алба хянаж үзээд танд дараагийн зааварчилгааг өгнө. Тус хүсэлт нь зөвхөн тухайн хичээлийн жилд хүчинтэй буюу дараагийн хичээлийн жилд элсэхээр хүсэлт гаргах тохиолдолд дахин шинээр хүсэлт гаргана.
Элсэх хүсэлтийн шийдвэр нь зарим тохиолдолд элсэгчийг хүлээлгэнд оруулах тохиолдол гардаг. Энэ нь элсэлтийн шаардлага, оношилгооны үр дүн, элсэх хүсэлт гаргачийн тоо, сул орон тооноос хамаарна.
Орчлон ОУ-ын сургууль нь элсэлтийн шалгуур, оношилгооны үр дүн зэргээс хамаарч хүлээлгэнд оруулах боломжтой. Мөн ижил түвшний сурлагын амжилт, хандлага төлөвшил, элсэлтийн шалгалтын оноотой элсэгч байвал дараах элсэгчдэд давуу байдал олгоно.
  • Орчлон ОУ-ын сургуульд өмнө нь суралцаж байгаад дахин шилжин ирж буй;
  • Ах, эгч, дүү нь суралцдаг;
  • Англи хэлний түвшин илүү;
  • Түүнчлэн Орчлон ОУ-ын сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл, зорилго зорилтын биелэлтийг дэмжихэд чиглэсэн хүчин зүйлийг харгалзан үзэж элсэлтийн бодлогодоо тусгадаг. Жич: Дараагийн хичээлийн жилд суралцах хүсэлтэй элсэгч дахин элсэх хүсэлт гаргана. Мөн хүлээлгэнд байгаа элсэгчтэй Сургалтын албанаас холбоо барьж суудал баталгаажуулах тухай мэдээлэл хүргэх бөгөөд суудлаа заасан хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд дараагийн элсэгчид боломж олгоно.
    Жил бүрийн 2-р сарын 01-ээс цахим бүртгэл эхэлнэ. 1-р ангийн элсэлтийг үндсэн элсэлт гэх буюу жил бүрийн 3-4р саруудад тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулна. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсанаар бэлтгэл бүлэгт суралцаж дараах агуулгаар оношилгоо хийж үндсэн элсэгчээр бүртгэнэ. Сургуулиас шилжсэн, гэрээ цуцлсан, суудлаа баталгаажуулаагүй сурагчдын орон тоон дээр нэмэлт элсэлт авах тохиолдолд мөн дараах агуулгуудаар оношилгоо хийн сонгон шалгаруулалт хийж авна. Жич: Элсэгчдийн оношилгооны дүн ижил түвшинд байх тохиолдолд Орчлон ОУ-ын сургуулийн цэцэрлэгт хамрагдсан элсэгч нь давуу байдлаар сонгогдоно.
  • Сэтгэхүйн тест
  • Гарын эвсэл - бичих, зурах эв дүйг шалгах тест
  • Хэл ярианы төлөвшил, ажиглах чадвар, ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэх чадварын ярилцлага
  • Англи хэлний түвшин
  • Хүүхдийн хандлага, хүмүүжил, төлөвшил
  • Сургуулиас хүсэж буй үр дүн, хүлээлтийн тухай ярилцлага (эцэг эх/асран хамгаалагчтай ярилцлага хийх)
  • 6-8 дугаар ангид сул орон тоо байгаа тохиолдолд элсэлтийн журмын дагуу зохион байгуулна. Элсэх хүсэлтэй сурагчид дунд сургуулийн сургалтын албанд бүртгүүлж дараах алхамуудыг дагана.
    • 1-рт 5 төрлийн хичээлээр шалгалт өгнө.
    • 2-рт Ярилцлагад орно. Эцэг эх болон сурагч.
    • 3-рт Шалгалтын дүн болон ярилцлагын дүн хоёрын нэгтгэлээр нэгдсэн дүн гарна.
    • Сургалтын албанаас сурагчдын эцэг эхэд үр дүнгийн талаарх мэдээллийг утсаар хүргэнэ.
    • Сул суудал байхгүй тохиолдолд хүлээлгэнд нэрээ бүртгүүлэх боломжтой.
    Тухайн ангид орон тоо байвал элсэлт зохион байгуулна. Элсэх хүсэлтэй сурагчид дунд сургуулийн сургалтын албанд бүртгүүлж дараах алхамуудыг дагана. Ахлах сургуулийн СА-нд бүртгүүлнэ.
    • 1-рт 5 төрлийн хичээлээр шалгалт өгнө.
    • 2-рт Ярилцлагад орно. Эцэг эх болон сурагч.
    • 3-рт Шалгалтын дүн болон ярилцлагын дүн хоёрын нэгтгэлээр нэгдсэн дүн гарна. Тэнцсэн сурагчид хичээлээ сонголтоо хийнэ.
    • Жил бүрийн 4-р сарын 25-ээс цахим бүртгэл эхэлнэ.
    • Элсэлтийн өргөдөл бөглөсөн байх;
    • Ариун цэврийн өрөө ашиглаж сурсан байх;