Цэцэрлэг

Орчлон ОУ-ын сургууль нь сургуулийн өмнөх боловсролыг монтессори хөтөлбөртэй хослуулан олгодог. Ингэснээр хүүхдэд дараах давуу тал үүснэ.

  • Монтессори орчинд хүүхэд ямар үйл хийхээ өөрөө сонгох боломжтой. Олон төрлийн хичээлээс өөрийн сонирхлын дагуу сонгох боломж нь хүүхдэд урам зориг өгөхөөс гадна санаачилгатай, хүсэл тэмүүлэлтэй, идэвхитэй, хувийн сахилга баттай суралцагч болоход тусалдаг.
  • Хүүхэд бүр давтагдашгүй ертөнц учраас хөгжлийн үе шат сурах арга барил нь өөр өөрийн онцлогтой байдаг.
  • Монтессори сургалт нь хүүхэд төвтэй байдаг.
  • Хичээлийг ганцаарчилсан болон бүлгээр зохион байгуулдаг.
  • Суралцагчийн тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа эрэлт хэрэгцээг хангахаас гадна хүүхэд өөрийгөө мэдрэх, хөгжих нөхцөл боломжийг олгоно. Хүүхэд өөрийгөө болон бусдад хүндлэлтэй, бүтээлч, бие даасан, өөртөө итгэлтэйгээр сурч боловсрох боломжийг бүрдүүлнэ.
  • Хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохируулан хичээлдээ урлаг, гар урлал, драмын хэлбэрийг түлхүү ашигладаг.
  • Хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг цогцоор нь хангахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Орчлон ОУ-ын сургуулийн багш нар Монтессорийн сургалтын арга зүйгээр: Амьдрах арга ухаан,Тоо тоолол, Хэл соёл, Мэдрэхүй, Байгалийн ухаан, Урлаг гоозүйн хичээлүүдийг явуулж, бүжиг, гимнастик, зургийн дугуйлан хичээллэж байна.